Компанийн тухай

Өнөө үеийн мэдээлэл технологийн асар хурдтай хөгжил бидний ахуйн салшгүй нэг хэсэг болж, өдөр тутмын ажил, амьдралд маань улам гүн нэвтэрсээр байгаа билээ. Өндөр багтаамжийн мэдээллийг маш бага хугацаанд дамжуулах чадвартай, шилэн кабель дээр суурилсан дэвшилтэт технологийн ачаар ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ үсрэнгүй нэмэгдэж, түүхийн аль ч үед байгаагүй мэдээллийн үлэмж их урсгал, хурдны эрх чөлөөг бид мэдэрч байна.

Тус мэдээллийн урсгалыг дамжуулах дэд бүтэц, кабель шугамын найдвартай орчин урт удаан настай байх нь тухайн холбооны дэд бүтцийн угсралт, кабель шугамын суурилуулалтанд хэрэглэгдэх бүтээгдэхүүн, суурилуулалтын чанараас шууд хамааралтай байдаг.

Мөн бид аюулгүй байдлын системээр /хяналтын камер, нэвтрэх систем, дохиоллын систем, эргүүлийн систем/ дэлхийд танигдсан компаниудын бүтээгдэхүүнийг худалдаалж, хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, эрсдэлээс сэргийлсэн шийдлүүдийг боловсруулан, мэргэжлийн баг хамт олон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр байна.

Холбооны угсралт, суурилуулалтын салбарын ууган компанийн хувиар бид салбарынхаа хөгжлийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан олон улсад шалгарсан сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж байгаагаас гадна Монгол орны орчин нөхцөлд тохирсон хамгийн сүүлийн үеийн суурилуулалтын техник, технологийг нэвтрүүлж, мэдлэг чадвараа хуваалцан улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ.

Бид дараах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Холбооны барилгын дэд бүтэц угсралт
  • Бүх төрлийн холбооны кабелийн суурилуулалт, засвар үйлчилгээ (Шилэн кабель, физик кабель)
  • Теле-хяналтын системийн шийдлийн боловсруулалт, суурилуулалт
  • Нэвтрэх системийн шийдлийн боловсруулалт, суурилуулалт
  • Нэвтрэх системтэй холбоотой бүх төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн худалдаа
  • Теле-хяналтын камерын системтэй холбоотой бүх төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн худалдаа
  • Холбооны кабелиуд, тэдгээртэй холбоотой бүх төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн худалдаа
  • Цахилгааны кабель, утасны худалдаа